БГД: БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛД ИРГЭД СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙНА ГЭЖЭЭ
Үйл явдал
/
2024-05-29

main_image

Олон улсын судалгаа, зөвлөх үйлчилгээний SIKA байгууллага нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтсүүд, 1-34 хороо, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр сүүлийн нэг жилийн хугацаанд үйлчлүүлсэн иргэдээс төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үйлчлүүлэхэд тулгардаг асуудал, санал хүсэлтийг тодорхойлох зорилгоор энэ оны нэгдүгээр улиралд түүврийн аргаар судалгаа авсан байна. Судалгаагаар иргэд, дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, орчинд өгөх үнэлгээ жил бүр сайжирч, сэтгэл ханамж нэмэгдсэн гэжээ.

Тухайлбал,

2021-2024 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд өгсөн үнэлгээг өмнөх онтой харьцуулахад дараах байдлаар өссөн үзүүлэлттэй гарсан бол,

 

Иргэд, оршин суугчид төрийн үйлчилгээ авахад бүрдүүлж буй баримт бичгийн бүрдэл болон мэдээллийн ил тод байдлыг үнэлэх үнэлгээ өмнөх оноос 1.69  индексээр,

 

Төрийн үйлчилгээ авахад үйлчилгээний чанар, үйлчилгээний орчин, үйлчилгээний хүртээмжийн үнэлгээ өмнөх оноос 1.52 индексээр тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна.   

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь зөвлөх үйлчилгээний SIKA байгууллагатай хамтран сүүлийн хоёр жил дараалан дүүргийн иргэдээс энэхүү хэрэглэгчийн үнэлгээний судалгааг түүврийн аргаар авч байгаа бөгөөд жил бүр бодлого, төлөвлөлтдөө тусган хэрэгжүүлж ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна гэж харжээ.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.103.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.