Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг өнгөрсөн тавдугаар сард буулгаж дууссан. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ - Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг зарласан бөгөөд маргааш буюу зургаадугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт нээнэ. Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа.
Тэрээр “Тендерт шалгарсан компани голын урсцыг нэмэгдүүлэх болон 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ. Мөн маргааш гурван багц тендерийг нээнэ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4, 5, 6 дугаар хороо, Чингэлтэй дүүрэг болон Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүр орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн угсралтын ажлын тендерийг нээхээр төлөвлөж байна” гэв.
Улаанбаатар хотын хэмжээнд 20 гаруй байршилд үерийн далан сувгийн засвар, нөхөн сэргээлт, барилга угсралтын ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварын ажил хийж дуусаад байна. Мөн Сэлбэ голын 10 км орчим газарт түвшин буюу лагийг доошлуулах ажлыг хийхээр төлөвлөж байгаа талаар тэрбээр онцолсон юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин