УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж

-“Сэлбэ - Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерт шалгарсан компани голын урсцыг нэмэгдүүлэх болон 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ. Мөн маргааш гурван багц тендерийг нээнэ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4, 5, 6 дугаар хороо, Чингэлтэй дүүрэг болон Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүр орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн угсралтын ажлын тендерийг нээхээр төлөвлөж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.205.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
15 цаг 49 мин
-
2025-04-15