Ганга нуурын орчмын 30 га газарт мод тарих ажил үргэлжилж байна
Үйл явдал
/
2024-06-13

Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Ганга нуурын орчмын 30 га газарт мод тарих ажил үргэлжилж байна.

Татам хэсгийг ойжуулснаар голын татам орчмын экосистем сэргэж ан амьтад цуглах, бичил уур амьсгал бүрдэж хүн амьтан амьдрах таатай орчин бүрдэх, өнгөн хөрсний элэгдэл багасах, хөрсний чанар сайжрах, усны чанар болон нөөцөд сайн нөлөө үзүүлж эргэн сэргэх боломж бүрдэнэ.

УАНС-ийн санхүүжилтээр НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй АДАПТ төслөөс усны урсац бүрдэх эх болон гол, мөрний сав газрын унаган төрх, экосистемийг хамгаалах зорилгоор татмын ойжуулалтын ажлыг зорилтот 4 аймагт гүйцэтгэж байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.