Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаанаар нийслэлийн төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголыг хоёр үе шаттай хэлэлцэх юм. Нийслэл энэ онд багтаан 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм.
Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Нийслэлийн ИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл арга хэмжээг Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлнэ.
Үүнд:
- Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын эрчим хүчний суурь хэрэглээг хангахад 300 тэрбум төгрөг
- Улаанбаатар хотын гол болон туслах, гудамж замуудын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлах ажилд 150 тэрбум төгрөг
- Ариутгах бохир усны “Туул 1” коллекторын байгууламжийн ажилд 40 тэрбум төгрөг
- Үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажилд 6 тэрбум төгрөг
- Андеррайтинг үйлчилгээний зардалд 4 төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсөлд тусгасан юм.
Нийслэлийн энэ жилийн төсвийн орлогыг хүлээгдэж буй гүйцэтгэл, орлого буурах болон давж биелэх бодит шалтгаан, нөхцөлийг тооцоолсны үндсэн дээр хотын шуудын төсвийн орлогыг 9.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын төсвийн нийт орлогыг 1 их наяд 113.3 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 3 их наяд 156,1 тэрбум төгрөг байхаар тооцож төсвийн тодотголд тусгасан гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэллээ. Нийслэлийн төсвийн тодотголын дараагийн хэлэлцүүлгийг энэ сарын 18-н хийнэ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин