Үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй хамтын ажиллагаа өрнүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
Үйл явдал
/
2024-06-15

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлж байгаа хоршоологчдын төлөөлөл, үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй хамтын ажиллагаа өрнүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоршооны стандартын дагуу бэлтгэсэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, хоршооны хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн гаргах, экспортын чиг баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх харилцааг эрчимжүүлэх зорилготой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.9.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.