Ой, хээрийн түймрийн аюултай үе дууссан ч хойд болон баруун хойд бүс нутгаар хуурайшилтын түвшин өндөр хэвээр байна
Он гарсаар улсын хэмжээнд 2024.06.17-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 10 аймгийн 30 суманд 69 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 685.267 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, урьдчилсан байдлаар экологид нийт 353,085,498 төгрөгийн хохирол учирчээ.Ойн тухай хуульд зааснаар ой, хээрийн түймрийн аюултай үе зургаадугаар сарын 10-ны өдөр дууссан ч хойд болон баруун хойд ойн бүс нутгаар хуурайшилтын түвшин өндөр хэвээр байгаа юм.
Тиймээс ой, хээрт явахдаа, ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхи, асаасан чүдэнзнийхээ галыг бүрэн унтрааж, аюулгүй байдлыг сайтар хангахыг анхаарууллаа.
Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар өсжээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин