
Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэж, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн их дээд сургууль болон Политехникийн коллежийн оюутнуудад цэргийн мэргэжил олгох "Оюутан цэрэг-2024" сургалтыг эхлүүллээ.
Тус ангийнхан оюутан цэргүүдийг бүртгэх, эмчийн үзлэг, сэтгэл зүйн сорил, ахуйн хангалтыг зохион байгуулж, үндсэн сургалт, бэлтгэлийн хичээлийг ЗХЖШ-ын даргын баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу эхлүүлсэн юм.
10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү сургалт нь нийслэлийн хэмжээнд ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв болон Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд зохион байгуулагдаж байгаа бол хөдөө, орон нутагт Орхон, Дархан-Уул, Ховд, Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний ангиудыг түшиглэн бүсчилсэн хэлбэрээр явагдаж байна.
Дэслэгч Т.МӨНХЗУЛ






-
10 цаг 26 мин
-
2025-04-15