Сонгуулийн үр дүнгээс хамаарч парламентад суудалтай АН болон ХҮН намын дарга нар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт дагаар орж “баруун, зүүн гарын шадар сайд” нар болохоор тохиролцсон тухай хэвлэлүүд бичиж байна. Олны үг ортой гэдэг. АН болон ХҮН намынхан улстөрийн зөвлөл, үндэсний бодлогын хорооныхон нь хуралдаад эхэлж.
Хэвлэлээр мэдээлж буйгаас үзвэл Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар ШАДАР САЙД болохоор болж буй бололтой. Түүнчлэн Ардчилсан намаас Эрчим хүчний яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон хотын асуудал хариуцсан сайд, Спортын сайдуудыг авахаар урьдчилан тохиролцсон гэнэ.
Зүй нь АН болон ХҮН нам аль аль нь парламент дахь гишүүдийн тоогоо нэмж чадсан тул Засагт эвсэхгүй СӨРӨГ ХҮЧИН болж шинэ дөрвөн жилийг сонирхолтой өрнүүлэх нь чухал байна. Иймд дээрх хоёр нам Засагт хүргэн орох саналаас татгалзаж хууль санаачлан батлуулах гол үүргээ нэр төртэй биелүүлэх нь чухал юм.
Хэрэв Л.Гантөмөр, Т.Доржханд нар Засгийн газарт орвол тэдний намыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдана гэсэн үг. Ардчилсан намын болон ХҮН намын гишүүд дэмжигчид МАН-ыг, эрх баригчдыг шүүмжлэх эрхгүй болж, амаа үдүүлж, гараа гавлуулна. Ийм хязгаарлагдмал, харалган бодлого аль аль намын дарга нарт үгүй тул Засагт эвсэхгүй байх нь чухал.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин