Нэг хэсэг Хөгжлийн банкнаас эрх мэдэлтнүүд хэдэн зуун саяар нь ЗЭЭЛ авчихсан, түүнийгээ төлж барагдуулж чадахгйү луу унжиж, тус банкийг дампуурахад хүргэсэн байв. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүтэй түүний Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, одоогийн гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням тэргүүтэй МАН-ыхан нийлээд их хэмжээний зээл авчихсан хэрэг нь өнөөг хүртэл шүүхээр эцэслэгдээгүй. Дампуурах дөхсөн энэ банкийг хөл дээр нь дахин босгож, сэхээний тасгаас гаргасан хүн бол яах аргагүй Н.Мандуул гэх энэ залуу.
Гэвч улстөрийн шахаа, дарамтаас болж Хөөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлаа төвөггүйхэн хүлээлгэж өгсөн. Үүнийхээ дараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрыг түр зуур удирдав. Очсон газартаа уддаггүй, хэт уйдамхай тэрбээр 2023 оны сүүлчээс Хотын дарга Х.Нямбаатарын зөвлөхөөр ажиллах болсон. Зөвлөхөөр ч удсангүй. Саяхан дахиад нэг өөр албанд томилогдов. Улсын баяр наадмын өмнөхөн П.Сайнзоригийн оронд хотын даргын орлогч болчихов.
Зуны халуун, үерийн ус, энд тэндгүй хааж боосон зам, засаж сэлбэсэн шугам хоолой, ухаж сэндийчсэн нүхэн дунд хөөрхий минь ГУНДАЖ, ГАНДАЖ явна. Хар бор ажил үзээгүй, дандаа цагаан цамц, үнэтэй хослол өмсдөг байсан айлын хүүхдэд Х.Нямбаатар дарга арай л эрт амьдрал үзүүлж нухчин дарж байна. Наанаа хотын нэгдүгээр орлогч гэсэн болов цаанаа хамаг хар бор ажлаа хийлгэж явна. Саяхандаа, амралтын өдрөөр микрофон барьчихсан сурвалжлагч болчихсон явна лээ.
Хүний чаддаг зүйлийг нь хийлгэж, мэддэг мэдлэгийг нь ашиглахгүй бол хэт өндөр албан тушаал эвддэг, залхаадаг, хэн ч биш болгодог сул талтай. Цагаан захтай Н.Мандуул даргад хотын хог шороо, хар бор ажил зохихгүй л дээ, хөөрхий..
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин