Монголын төрд хамгийн их гай учруулж, идэж уусан, баяжиж хөлжсөн, Улаанбаатарын хамаг газрыг бизнесийнхэнд зарчихсан хэмээн байж болох бүхий л лай ланчиг, хар хорыг нэрэндээ наасан цор ганц улстөрч бол УИХ-ын дарга асан Миеэгомбын Энхболд билээ. Түүнийг л огцруулчихвал маргааш нь АЛТАН ТЭВШИЙН ХӨНДИЙД АЗ ЖАРГАЛЫН НАРАН МАНДЧИХНА гэж ард түмний тархийг -40 хэмийн тэсгим хүйтэн өвлөөр 360 градус эргүүлсэн таван нөхрийн зарим нь Төрийн толгойд, хотын хонхорт зарим нь харь улсад, зарим нэг нь хар гэрт орчихсон байгаа.
М.Энболдод монголчууд үнэхээр дургүй. Одоо ч түүнийг үл хүлээн зөвшөөрсөн хэвээр. Тэгвэл түүний охин Э.ХУЛАН аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр их улстөрийн босгоор аяархан гэтсээр ороод ирэх нь байна, цаана чинь!! Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж Монголчууд ярьдаг. Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэх үг ч бий.
Шударга ёс, сайн сайхан зүйлийн төлөө шинийг хийх залуустай мөр зэрэгцэн ХОТЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ Х.Нямбаатар дарга М.Энхболдын охин Э.Хуланг багтаа урьж, тойрогтоо залж, толгойтод сойж байгаа нь бас л сонин тохиолдол. Э.Хулан СХД-ийн ИТХ-д хоёр ч удаа сонгогдон ажилласан гэдэг. Юу хийж, юуг ч өөрчилөн нь тодорхойгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, ШИМИГЧИЛЖ найман жилийг өнгөрүүлсэн. Адаг сүүлд нь тайлангаа тараах нэрийдлээр сургуулийн хүүхдүүд, хорооны хүүхнүүдийг коктелиор дайлсанаас өөр гавьяа түүнд үгүй ээ.
Идэж ууж, ханаж цадахаа мэддэггүй М.Энхболдын ГЭР БҮЛД монголын төр, ард түмэн ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ ӨРТЭЙ ЮМ БОЛДОО, хөөрхий.
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Өчигдөр 13 цаг 24 мин
-
Өчигдөр 12 цаг 49 мин
-
Өчигдөр 12 цаг 04 мин
-
Өчигдөр 12 цаг 02 мин
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
Өчигдөр 11 цаг 41 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 52 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 59 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
2024-11-20
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
2024-11-18
-
2024-11-20
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 04 мин