Аливаа улстөрийн намд даргаа шүүмжлэх, болохгүй бүтэхгүйг нь ил цагаан хэлэхийг “дотоод ардчилал” гэдэг. Энэ бол тухайн намыг эрүүлжүүлдэг тогтолцоо. Ард түмний сонголт, дуучин Нара-гийн хүчээр дөрвөн суудал авсан Иргэний зориг Ногоон намын дарга Б.Батбаатар “УУЛЫН БУГА ХАРААД УНАСАН МОРИО МАРТАНА” гэгч болов. Ашгүй нэг юм УИХ-ын гишүүн боллоо гэсэн шиг том толгойлж, хурал хуйдаа ирэхгүй, өрөө тасалгаандаа суухгүй томорч явсныг нь тус намын гишүүн М.Нарантуяа-Нара гишүүн илтэд шүүмжилсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм.
Улмаар намын гишүүндээ шүүмжлүүлсэн Б.Батбаатар гомдон “хор найруулж” ИЗНН-ын үндэсний зөвлөлөө төрийн ордонд цуглуулж хуралдан өөрийг нь гишүүн болгосон М.НАРАНТУЯА-НАРАГ намаасаа хөөхөөр сэм хуйвалдан сүлбэлдэж, хэсэг ярилцсаны эцэст намын дэд даргаас нь чөлөөлөв. М.Нарантуяа-Нараг наанаа улстөрийн туршлага нимгэн, хэт нийгмийн жижиг сэдэв ярьж байгаа ч угтаа бол ИЗНН-ыг амьтай, төлөөлөлтэй болгож чадаж байна. Ингэж сураггүй намыг нь олон нийтэд танилцуулж байхад Б.Батбаатар дарга хөөхийн оронд харин ч хадаг сүүтэй очоод баяр хүргэх ёстой. Сүүдрийн Засгийн газар байгуулж эрх баригчдад хяналт тогтооно гэж яваад намын гишүүндээ салба загнуулаад гомддог улстөрчөөр Монголын парламент дутахгүй шүү дээ.
Намын дарга юм бол ЗАНГАРАГТАЙ, МЭДРЭМЖТЭЙ байж гишүүнээ бэлтгэж, улстөрд явах арга барил, туршлагаасаа зааж өгөх ёстойсон уг нь.
Намаас нь нэр дэвшчих хүн олдохгүй, энд тэндхийг зуугуул хүмүүс гуйж, гувшиж явсан цаг саяхан даа, Б.БАТБААТАР дарга аа!! Гишгээд гишгэсэн мөрөө хар гэдэг. Айлын нялх биетэй бүсгүйг намдаа элсүүлж, татвар хураамж, төлбөр тооцоо гэж хамаг мөнгийг нь гаргуулж авчихаад, эцэст нь түмний нүд, олны шүүмжлэл дунд орь ганцаар нь орхиод намын дэд дарга гэсэн хоосон алдараа буцааж авах чинь эр хүний хувьд ч, намын даргын хувьд ч, туршлагатай улстөрчийн хувьд ч МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА. ГУЙЖ намдаа авчихаад дараа нь хөөж явуулах нь ГУТАМШИГ шүү.
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Өчигдөр 13 цаг 24 мин
-
Өчигдөр 12 цаг 49 мин
-
Өчигдөр 12 цаг 04 мин
-
Өчигдөр 12 цаг 02 мин
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
Өчигдөр 11 цаг 41 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 52 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 59 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
2024-11-20
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
2024-11-18
-
2024-11-20
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 04 мин