“Ой ба инновац” сургалт- семинар
Үйл явдал
/
2024-05-21

“ОЙ БА ИННОВАЦ” ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ СУРГАЛТ- СЕМИНАР Сургалтын зорилго: Ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн ажлын хүрээнд Ой, модны салбарын орон нутгийн эмэгтэйчүүд болон мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг, чадвараа хуваалцах зорилготой. Түүнчлэн, энэ салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн идэвх, оролцоо, хэрхэн ойн салбарын үйл ажиллагаа болон тогтвортой байдлын хэрэгжилтэнд эмэгтэйчүүдийг түлхүү оролцуулах, мөн ойн салбарын эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийн талаар энэхүү семинарт хамруулж байна. Дээрхи ажлын эхлэлийг Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Цаашид Архангай, Завхан, Хөвсгөл аймгуудад зохион байгуулагдхаар төлөвлөж байна Зохион байгуулагч: “Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” холбоо Хамтран зохион байгуулагч: ЗГХА - Ойн газар, Словенийн ЭСЯ “Монголын ой модны мэргэжлийн холбоодын нэгдэл”

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.199.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.