Барилга, хот байгуулалтын улсын албаны бэлэн байдалд үзлэг хийлээ
Үйл явдал
/
2024-06-24

Барилга, хот байгуулалтын Улсын албанд үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас 2024.06.24-ний өдөр үзлэг явуулж байна.

Үзлэгээр үерийн гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдал, үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр өгсөн албан даалгаврын биелэлт, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө, нэмэлт хүч дайчлах нөөц бололцоо, үерийн эрсдэлийн үйл ажиллагааны санхүүжилт зэргийг шалгаж, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг хэрэгжүүлж, эрсдлийг бууруулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Үзлэгийн баг бүрэлдэхүүн Барилга, хот байгуулалтын Улсын албаны гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг "хангалтай" гэж дүгнэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.180.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.