Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү гэгч “ИДЭЖ УУХ”, ҮРЭГДҮҮЛЖ ШАМШИГДУУЛАХААС өөр шидгүй нөхөр аж. Өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлчээр БНСУ-д зургаа хоног ажиллах албан томилолтын зардал гэж 365 сая төгрөг зарлагадсан бол 95 сая төгрөгөөр өрөөндөө 75 инчийн УХААЛАГ ДЭЛГЭЦ авч тавих тендер зарлажээ.
Уг тендерийг 2024 оны 12 дугаар сарын 12-19-ний хооронд долоо хоногийн дотор ШУУД ГЭРЭЭ байгуулж худалдан авахаар заасан байна. Төрийн яам учраас ухаалаг дэлгэц хэрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ 100 ямаанд 60 ухна гэгчээр ганц яам 10 ухаалаг дэлгэцээр яах нь вэ...? Энэ яамны дарга нар бүгд мартамхай, ой ухаан муутай хүмүүс үү, эсвэл өрөөндөө УХААЛАГ ДЭЛГЭЦГҮЙ бол ажил хийж чаддаггүй нөхдүүд үү гэдэг нь анхаарал татаж байна. Жилийн эцэс болчихсон, Төрийн сан хаагдахаас өмнө гээд өмнөх жилийн үлдсэн төсвөө буцааж татуулахгүйн тулд ийм арга хэмжээ авч, 10 дэлгэц авах гэж байгаа хэрэг үү...
И.Батхүү даргын гарын үсэгтэй удирдамж дээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 95 сая төгрөгийг зарлагадаж 4К нягтаршилтэй, 11pro албан ёсны систем суурилагдсан, Starboard брэндийн 75 инчийн УХААЛАГ ДЭЛГЭЦ наймаг ширхэгийг авна гэсэн байна.
-
Уржигдар 19 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
2024-12-19
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
2024-12-19
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин