Ж.ЗОЛЖАРГАЛ: Гэр хороолол, орон нутгийг дэмжих зорилгоор УИХ-д лобби бүлэг байгуулах санал гаргалаа
Үйл явдал
/
2 цаг 50 мин

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэл" ерөнхий сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн түүхэнд хамгийн удаан хугацаанд тогтвортой оршин байсан суурьшлын бүс бол "Гэр хороолол" юм. Гэтэл социалист нийгмээс хойш өдийг хүртэл гэр хороолол бол "түр суурьшлын бүс, удахгүй эдийн засаг сайжирхаар бөөнөөр нь нийтийн орон сууцанд оруулна" гэсэн хандлага, түүнээс үүдэлтэй төрийн бодлогоос болж хүмүүсийн амьдрах орчныг сайжруулах хөрөнгө оруулалт, хөгжил дэвшил гэр хорооллыг тойрон ирсэн.

Цаашид энэ хандлага үргэжилбэл үх амны тал нь "сайхан цаг хүлээсээр" нүхэн жорлонтой, нүүрсэн түлштэй 21-р зууныг дуусгах нь байна. Иймд гэр хороолол бол байнгын суурьшил мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, нийтийн зориулалттай инженерийн дэд бүтцэд саад болохгүй л бол  өрхүүдийг хэсэгчилсэн болон бие даасан дэд бүтцээр хангах, иргэдийн амьдрах сууц, орчныг сайжруулах зорилгоор хөнгөлөлттэй зээлийг хүрэлцээтэй байдлаар олгох, зөвхөн төвлөрсөн тушаалаар нийтийн орон сууц болон цөөн тоотой үнэтэй хаус хороолол хөгжүүлэх гэсэн хандлагын эсрэг иргэдийн санаачилга оролцоотой алтернатив бодлого дээшлүүлэн тавьж хэрэгжүүлэх зорилгоор "Гэр хороолол, орон нутгийг дэмжих бүлгэм" байгуулагдаж байна. Монгол Улсын иргэн хаана амьдарч байгаагаасаа үл хамааран Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, түүнийг бүрдүүлэх нь төрийн үүрэг билээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.229.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.