Монгол улс, бүгд найрамдах хорват улсын аялал жуулчлалын яамд хоорондын анхдугаар уулзалт зохион байгуулагдав
Үйл явдал
/
2 цаг 27 мин

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яам хоорондын анхдугаар уулзалтыг 2025 оны 1 дүгээр сарын 31-нд цахим хэлбэрээр зохион байгуулж, монголын талын төлөөлөгчдийг ССАЖЗ-ын сайдын Аялал жуулчлалын зөвлөх Н.Баясгалан, Хорват улсын талаас тус улсын Аялал жуулчлал, спортын яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Горанка Примк нар тэргүүлэн оролцов.   

Тус уулзалтаар хоёр улсын аялал жуулчлалын салбарын талаар харилцан танилцуулж, цаашид аялал жуулчлалын цахим платформ хөгжүүлэлт болон тогтвортой аялал жуулчлалын туршлага солилцохоос гадна хоёр яамдын эрхлэх асуудал ойролцоог харгалзан яриа хэлэлцээний цар хүрээг спортын салбараар өргөжүүлэх боломжийг судлахаар тохиролцов.    

Энэхүү уулзалт нь 2022 онд байгуулсан Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг талууд онцлов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.189.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.