Цуврал тэмцээний буудлагын төрлийн аваргууд тодорлоо

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчний 104 жилийн ой, Чөлөөлөх дайны 80 жилийн ойг угтан Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд Буудлагын спортын мастер, бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит буудлагын тэмцээн Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн буудлагын талбайд 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 14 байгууллагын 100 гаруй алба хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс удирдлагуудын буудлагын төрөлд “Тэргүүн” байрыг Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн захирагч хурандаа Н.Баяржаргал, “Дэд” байрыг Онцгой байдлын газрын дарга хурандаа С.Пүрэвсамдан, “Гутгаар” байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хурандаа Б.Мөнхзул нар эзэллээ.
9мм ПМ гар бууны буудлагын төрөлд “Тэргүүн” байрыг Цагдаагийн бэлтгэл ахмад Б.Энхтүвшин ахлагчтай Цагдаагийн газрын ахмадуудын баг, “Дэд” байрыг дэд хурандаа Э.Батбаяр ахлагчтай Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн баг, “Гутгаар” байрыг дэд хурандаа Э.Эрдэнэсайхан ахлагчтай Хилийн цэргийн 0243 дугаар ангийн баг тамирчид, “9ММ ПМ ГАР БУУНЫ ТЭРГҮҮНИЙ ШИЛДЭГ МЭРГЭН БУУДАГЧ”-ААР Цагдаагийн бэлтгэл ахмад Л.Мөнгөнхундага шалгарлаа.
7.62мм АКМ автомат бууны буудлагын төрөлд “Тэргүүн” байрыг ахлах ахлагч Т.Баатархүү ахлагчтай Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн баг, “Дэд” байрыг ахлах ахлагч Ц.Ууганбаяр ахлагчтай Онцгой байдлын газрын баг, “Гутгаар” байрыг бэлтгэл хошууч С.Пүрэвдорж ахлагчтай Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахмадуудын баг тамирчид, “7.62ММ АКМ АВТОМАТ БУУНЫ ТЭРГҮҮНИЙ ШИЛДЭГ МЭРГЭН БУУДАГЧ”-ААР Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахлах ахлагч Т.Баатархүү, “СВД МЭРГЭН БУУДАГЧИЙН ВИНТОВЫН ТЭРГҮҮНИЙ ШИЛДЭГ МЭРГЭН БУУДАГЧ”-ААР Онцгой байдлын газрын ахлах ахлагч Ц.Ууганбаяр нар тус тус шалгарлаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.68.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 11 мин
-
Уржигдар 16 цаг 04 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 18 мин
-
Уржигдар 14 цаг 52 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 11 мин