
Баянзүрх дүүрэг гэж хамаг муу муухай зүйлийн үүр уурхай болсон, ажилгүйдэл, ядуурал, архидалт, өвчлөлөөр бусдаасаа толгой цохидог нэгэн дүүрэг бий. Ухаангүй ноёдууд, урагшгүй албатууд ихтэй. Энэ дүүргийн удирдлагууд өөрийн гэсэн бодол, төлөвлөгөө, мөрийн хөтөлбөргүй. Зөвхөн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн дохиогоор хөдөлдөг.
Гишүүн нь юу гэнэ, дарга нар түүнийг л хийнэ. Э.Бат-Амгалан гишүүн хогоо ач гээгүй учраас дүүргийн удирдлагууд сар шинээр дүүргийнхээ хороодын айл өрхийн хогийг ачуулаагүй. Хог ачилтын компаниудын эзэн гэгддэг Засаг дарга Г.Жаргалсайхан тэрбум тэрбумаар нь мөнгө олчихсон учраас хөдлөөгүй байх. Нурсан балгас, цуурсан хана, эвдэрсэн сандал, хөглөрсөн хогон дунд дүүргийн удирдлагууд нь баяр тэмдэгдэж, хундага тулгахаар зэхэж байна.
Тодруулбал тус дүүргийн 60 жилийн ой өнөө жил тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд татвар төлөгчдийн 350 сая төгрөгийг ямар ч үр ашиггүй, үр дүнгүй зүйлд зарцуулах тендер зарлажээ. Үүнд 100 сая төгрөгөөр 60 жилийн ойн медаль 4000, медалийн хайрцаг, 100 саяар сувинер хийлгэх, 150 саяар шилэн аяга хийлгэх зэрэг худалдан авах ажиллагааны тендер зарлажээ.






Холбоотой мэдээ
-
11 цаг 36 мин
-
12 цаг 17 мин
-
Уржигдар 09 цаг 15 мин
-
2025-03-28
-
2025-03-28
-
2025-03-26
-
2025-03-28