СХД: Нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах үүрэг өглөө
Нийтлэл
/
2021-10-19
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.10.19/ цахим хэлбэрээр хуралдлаа. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцлоо.
Энэ үеэр дотоод болон харьяа хэлтэс албадын удирдлагуудад “Сovid-19” халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалах, Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, Өвөлжилтийн бэлтгэл байдлыг сайтар хангах, иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх шаардлагатайг хэллээ. Мөн дараах хэд, хэдэн үүргийг нийт байгууллагуудад өглөө.
Үүнд,
?Гамшгаас хамгаалах алба болон бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааг дэмжиж, үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллах
?“Covid-19” халдварын хариу арга хэмжээний хүрээнд дүүргийн бүх шатны байгууллагууд олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, уулзалт, сургалтуудыг цахимаар зохион байгуулж ажиллах
?Дүүргийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригад, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байдлыг хангаж ажиллах
?Өвөлжилт хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын шуурхай зохион байгуулж дуусгах
?Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган хүний зам талбайгаа нөхөн сэргээж засварлах ажлуудаа шуурхай зохион байгуулж дуусгах
?Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, алслагдмал, өндөрлөг газруудад байрладаг айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулах
?Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.19.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.