ХАН-УУЛ дүүргийн эрүүл мэндийн төв “Шүдний гажиг заслын кабинет”-тай боллоо
Улаанбаатар хотын иргэд шүдний өвчлөлтэй болон нүүр ам гажиг засал хийлгэх шаардлагатай үед ганцхан Нийслэлийн Шүд эрүү нүүрний нэгдсэн төвд ханддаг байсан бол одоо Хан-Уул дүүргийн иргэд өөрийнхөө гэрийн ойролцоох эмнэлэгтээ хандах боломжтой болж байгаа юм.
Нүүр амны гажиг заслын их эмч Г.Төрбат:
Монгол Улсын хэмжээнд 2019 оны байдлаар сүүн шүдний гажгийн өвчлөл 32%, нүүр амны гажиг 83%-тай гэх өндөр үзүүлэлт гарсан. Тиймээс энэхүү гажиг заслын клиникийг байгуулах бас нэгэн шалтгаан болсон юм.
Шүдний гажиг заслын кабинет нь сард шүдний эмчилгээний чиглэлээр 220-330 хүнд, гажиг заслын чиглэлээр 44 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.
2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул Эрүүл мэндийн төв Нүүр ам гажиг заслын кабинетаа нээж, үйл ажиллагаагаа явуулах эхлэлээ тавилаа. Нүүр ам гажиг заслын кабинет нь Нийслэлийн 9-н дүүргийн эмнэлгүүд дотроо анхдагч нь болсон.
Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-ийн төлөөлөгч Жоү Мэй Миао, холбогдох албаныхан оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.44.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16