“BEST OF MONGOLIA-2019” шагнал гардуулах ёслолын ажиллагаа, “МОНГОЛЫН ХӨГЖҮҮЛЭХ 99 БАЙГУУЛЛАГА” түүхэн номын нээлт боллоо
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-01-22

 

Олон нийтийн цахим санал асуулгаар оны шилдгийг шалгаруулах “Best of Mongolia” төслийн найман жилийн ойн хүрээнд зохион байгуулсан шагнал гардуулах ёслолын ажиллагаа, “Монголыг хөгжүүлэх 99 байгууллага” түүхэн номын нээлт ёслол төгөлдөр боллоо. Дээрх төслийг “Чингис ньюс” ХХК-наас санаачлан эхлүүлж, үргэлжлүүлж байгаа билээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа, түүхэн номын нээлтэнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн, "Гал голомт" хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, "Эрдэнэс Монгол" компанийн дэд захирал асан О.Одбаяр, МҮОНРТ-ийн ерөнхий продюссер М.Эрдэнэбат, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, "Чингис ньюс" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, НСНХ-ны тэргүүн Б.Ганзориг болон "Монголыг хөгжүүлэх 99 байгууллага" түүхэн номын редакцийн зөвлөл, сэтгүүлчид, олон нийтийн саналаар тэргүүлсэн аж ахуй нэгж байгууллагын удирдлага, төлөөллүүд оролцлоо. Хийж бүтээсэн зүйл, бий болгосон ажлын байр, олон нийтэд танигдсан нэр хүндээрээ хэрэглэгч, харилцагч түмнээсээ санал авч шалгарсан төрийн болон хувийн шилдэг аж ахуй нэгжүүд шалгарсан нь энэхүү санал асуулгын нэр хүндийг илтгэж байлаа. Тухайлбал

 

Шилдэг аймгаар “ОРХОН АЙМАГ” шалгарлаа. Тус аймаг нь хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн байгуулагдсан гурав дахь том хот болж байгуулагдсан юм. Оны шилдэг Уул уурхайн компаниар Төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр” үйлчилгээний газар шалгарсан юм. Зэс, молибден, хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. Жил бүрийн улсын төсөвт төвлөрүүлдэг татвараараа дотоодын аж ахуй нэгжүүдээ тэргүүлж, 2019 оны төсөвт нэг их наяд төгрөг оруулжээ.

Оны шилдэг дүүргээр “Баянзүрх дүүрэг” тодорлоо. Нийслэл хотын нийт хүн амын гуравны нэг нь оршин суудаг, хамгийн том газар нутагтай уг дүүрэг өнөө жил үүсэн байгуулагдсаныхаа 55 жилийн ой тохиож байна. Тус дүүргийн нутаг дэвсгэрт 4700 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг бол 151 нь төсвийнх, 420 нь төрийн бус байгууллага, 18 нь хувьцаат компани, 3342 нь ХХК байдаг аж. Мөн тус дүүргийн харьяа улсын тэргүүний “14-р сургууль” оны шилдэг ЕБС –р шалгарчээ. Хо Ши Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14-р сургууль нь 70 жилийн түүхтэй ууган сургуулиудын нэг юм.

 

Монгол Улсад бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулгаар шилдгийг шалгаруулан алдаршуулах зорилгоор “Best of Mongolia” арга хэмжээг 2012 онд зохион байгуулж байсан түүхтэй. Энэхүү цахим санал асуулга өдгөө 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

“Best of Mongolia-2019” цахим санал асуулгад нэр дэвшигч байгууллагууд 11.1- 12.1 хүртэл бүртгүүлж 12.1-12.25-ны өдрийн 12:00 цаг хүртэл нээлттэй санал асуулга явагдсан юм. Энэхүү санал асуулгад 1500 байгууллага 70 номинацид өрсөлдөж, давхардасан тоогоор 2.000.000 хэрэглэгч хандаж 700.000 орчим санал өгч оны шилдгүүд шалгарлаа.


BEST OF MONGOLIA-2019 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУД
-Оны шидэг төрийн байгууллага
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

-Оны шилдэг аймаг
Орхон аймаг 

-Оны шилдэг дүүрэг
Баянзүрх дүүрэг

Оны шилдэг уул уурхайн компани
-Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ

-Мах махан бүтээгдэхүүний үйлдвэр
"Мах импэкс" ХХК
-Оны шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр
“ДИШИЙ ХОРШОО” монгол уураг, цагаан идээний коктейль

-Оны шилдэг агаарын тээврийн компани
“ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК

- Оны шилдэг цэцэрлэг
Орхон аймгийн тэргүүний 7-р цэцэрлэг

-Оны шилдэг Дунд сургууль
“ХО ШИ МИНИЙ” НЭРЭМЖИТ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЛАБОРАТОРИ 14-Р ДУНД СУРГУУЛЬ

-Оны шилдэг эмнэлэг
"Гурван гал" нэгдсэн эмнэлэг

-Оны шилдэг авто сургууль
"Цогт Цэлмүүн" авто Сургууль


-Оны шилдэг шатахуун борлуулагч компани
"Монсуль" ХХК
-Оны шилдэг хэвлэх үйлдвэр
“Сэлэнгэпресс” ХХК
-Оны шилдэг дэлгүүр
"Улаанбаатар" их дэлгүүр
-Оны шилдэг их, дээд сургууль
"Монгол Улсын их Сургууль
-Оны шилдэг тавилга үйлдвэрлэгч компани
"Solosafe" ХХК

-Оны шилдэг барилгын гүйцэтгэлийн компани
"Жигүүр гранд" групп
-Оны шилдэг үндэсний үйлдвэрлэгч
"Ивээл" брэнд
-Оны шилдэг рeсторан
"Намасте энэтхэг ресторан"
-Оны шилдэг телевиз
"Малчин" TV
-Оны шилдэг үсчин, гоо сайхны салон
"Posh Waxing Salon"
-Оны шилдэг хүргэлтийн үйлчилгээ
"Түгээмэл" шуурхай шуудан ХХК
-Оны шилдэг сургалтын төв
"Ололт амжилтын түлхүүр"

-Оны шилдэг энтертайнмэнт, продакшн, студи
"MNP Entertainment"
-Оны шилдэг Аялал жуучлалын компани
"Бүжин Трэйвэл" ХХК
-Оны шилдэг газар тариалангийн компани
"ГБТ Трейдинг" ХХК


-Оны шилдэг нийтийн тээврийн үйлчилгээний газар
UBX LLC
-Оны шилдэг зочид буудал
“BEST WESTERN GOBI’S KELSO”
-Оны шилдэг ФМ радио
Монгол Туургатны Радио Шинэ Долгион FM 107.5
-Оны шилдэг Вэб сайт
"MNB.mn"
-Оны шилдэг малчинд ээлтэй байгууллага
"Malchin" TV
-Оны шилдэг Банк
"Хаан банк"
-Оны шилдэг залуучуудын байгууллага
Худагт мөрөн ХХК
-Оны шилдэг авто засварын газар
Форвард моторс ХХК
-Оны шилдэг даатгал
Мандал даатгал ХК
-Оны шилдэг кино театр
"Өргөө" кино теарт

-Оны шилдэг үүрэн холбооны оператор
"Юнител" групп


-Оны шилдэг ББСБ
"Ард Кредит" ББСБ ХХК
-Оны шилдэг арьс шир, ширэн бүтээгдэхүүн
“ДӨРВӨН БУЛАГ УВС” ХХК
-Оны шилдэг хувийн хэвшлийн их дээд сургууль
"Идэр" их сургууль
-Оны шилдэг фото үйлчилгээ
"Дөл" фото студи
-Оны шилдэг хотхон, хороолол
"Элизабет" хотхон
-Оны шилдэг театр, чуулга
Улсын Драмын Эрдмийн Театр
-Оны шилдэг номын дэлгүүр
Интер номын их дэлгүүр
-Оны шилдэг эрүүл мэнд, гоо сайхан
“Aяа” даруулган бүсний салон
-Оны шилдэг сэтгүүл
"Зиндаа" сэтгүүл
-Оны шилдэг мэдээллийн лавлахын үйлчилгээ
Үндэсний лавлах 1900-1109
-Оны шилдэг интернет үйлчилгээ эрхлэгч компани
"Юнивишн" 4G


-Оны шилдэг Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани
"МОНЗУУЧ үл хөдлөх хөрөнгийн агентлаг


-Оны шилдэг сонин
"Засгийн газрын мэдээ" сонин


-Оны шилдэг авто машин борлуулагч компан
"Бридж" ХХК


-Оны шилдэг эм ханган нийлүүлэгч компани
"ЭНТО" ХХК
-Оны шилдэг ус ундааны бүтээгдэхүүнийн үйлдвэр
"MCS Coca-Cola"

-Оны шилдэг билетийн касс
"Эйрлинк Монголиа" ХХК
-Оны шилдэг хаяг реклам, зар сурталчилгааны компани
"Титэм дизайн" ХХК
-Оны шилдэг замын компани
"Наранбулаг-хан" ХХК
-Оны шилдэг газар тариалангийн компани
"Улаанбаатар гурил" ХХК
-Оны шилдэг худалдааны төв
Тэнгэр плаза ХХК
-Хууль эрх зүй
Нийслэл адвокэйтс ХХН
-Оны шилдэг Фитнес клуб
Голден жим фитнес клуб
-Оны шилдэг дохиолол хамгаалал
Хос ирвэс ХХК
-Оны шилдэг ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр
“BISARU” CASHMERE
-Оны шилдэг сувилал, амралтын газар

Баатар Ван амралт рашаан сувилал
-Оны шилдэг электрон барааны дэлгүүр
"BSB electronics"
-Оны шилдэг барилгын материал үйлдвэрлэгч компани
"Ган хийц" ХХК

-Оны шилдэг боловсрол зуучлалын байгууллага
INECS ХХК

-Оны шилдэг төрийн бус байгууллага
"Босоо хөх Монгол" ТББ

Оны шилдэг хамтлаг
THE HU хамтлаг

Оны шилдэг хүүхдийн контент

“АДАЛ ЯВДАЛТ ЗУНА”

Оны шилдэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага

“МОЛАР ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ”

“BEST OF MONGOLIA-2019” оны шилдэг байгууллагад батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 2020 оны 1 сарын 18-ны өдөр Чингис хаан зочид буудлын “Хаан” танхимд боллоо.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.198.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.