Иргэн Г.Буяндоржоос 100 мянган долларын АВЛИГА НЭХСЭН прокурор Ц.Батболд гэж хэн бэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-05

Нэр бүхий прокурорууд иргэн Г.Буяндоржоос 100  мянган доллар нэхэж шантаажилсан тухай мэдээлэл гарсан. Энэ хэрэгт  нэр холбогдоод буй Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболд гэж хэн бэ. Цоодолын Батболд нь Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокуророор ажиллаж байгаад 2017 оны гуравдугаар сарын 15-нд  Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор болсон. 

Тэрбээр 

  • 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
  • 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистр
  • 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторантурт элссэн

Ажилласан байдал:              

  • Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор
  • Баянзүрх дүүргийн прокурорын газрын орлогч прокурор
  • Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга
  • Нийслэлийн прокурорын орлогч 
  • Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор
  • 1998 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ”, “Прокурорын хяналт” зэрэг хичээлүүдийг зааж, гэрээт багш  хийдэг аж.

Хөрөнгө орлого:

  • Түүний жилийн орлого 36.2 сая төгрөг
  • Гэр бүлийн гишүүний орлого 34 сая төгрөг
  • 210 сая төгрөгийн үнэ бүхий 1 орон сууц
  • 130 сая төгрөгийн үнэлгээ бүхий ,Lexus, RX 350- 1, Тоёота, Land Cruiser 200- 1 маркийн автомашинуудтай
  • 17 сая төгрөөр үнэлэгдэх мал
  • 17.8 сая төгрөгийн хадгаламж
  • БТМГ ХХК-ийг 100 хувь, Сиавард ХХК-ийн 33 хувь, Городок-Оч ХХК-ийн 50 хувь, Эрдэнэтолгой төв ХК 6 хувь, Эрдэнэтолгой төв ХК-ийн 5.49 хувийг эзэмшдэг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.202.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.