Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлгүй, инженерийн хэсэгчилсэн газар гэрээтэй дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 37 аж ахуй нэгж байгууллагатай уулзаж, мэдээлэл хийсэн байна.

Тодруулбал, Улаанбаатар дулааны сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас төвлөрсөн дулаан болон цахилгаан халаагуурт хэрхэн холбогдох талаар мэдээлэл өгсөн бол Газком ХХК-иас хийн халаагуурт хэрхэн холбогдох зөвлөмж, мэдээллийг өгч, харилцан туршлага солилцлоо