60 тэрбумын хэргийг ХААСАН Ж.Сандагсүрэн прокурор бусдаас 100 мянган долларын "авлига нэхсэн" үү
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-06

Иргэн Г.Буяндоржоос 100 мянган долларын авлига нэхсэн хэрэгт нэр холбогдоод байгаа УЕП-ын Хяналтын прокурор Ж.Сандагсүрэн гэж хэн бэ. Ж.Сандагсүрэнгийн хувьд НПГ-ын орлогч прокуророор ажиллаж байсанТэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим нотлох баримтыг ил болгож олон нийтэд мэдээлсэн болон "60 тэрбумын хэрэг"-т авлигын шинж  байхгүй гэх дүгнэлт гаргаж тогтоол үйлдсэн байдаг. Тодруулбал гэрч М.Энхболд, Г.Доржзодов, Б.Пүрэвдулам нарын зэрэг хүмүүсийн мэдүүлэг, бусад холбогдох баримтуудаас дүгнэж үзэхэд “…төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна” гээд, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах нь зүйтэй гэж үзсэн байдаг аж.

Тэрбээр АТГ-т мэдүүлдэг ХОМ-тээ:

  • Түүний жилийн орлого: 36.1 сая
  • Гэр бүлийн гишүүний орлого: байхгүй
  • 161 сая төгрөгийн үнэ бүхий 1 орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: байхгүй
  • 10 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай
  • 1 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
  • 4.3 сая төгрөгийн хадгаламжтай
  • 110 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.75.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.