Хорин жил түрээсийн орон сууцанд толгой хоргодож байгаа Ц.Нямдорж сайдын 500 саяын АМБААР
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-02-06

Ц.Нямдорж сайдын байранд амьдардаг, гэрт амьдардаг эсэх нь уг нь тийм ч сонирхолтой биш л дээ. Гэхдээ насаараа хууль зүйн салбарыг толгойлсон хүнд толгой хоргодох, өөрийн эзэмшлийн байргүй гэдэг нь олон нийтэд сонин санагдаад байгаа. Тэрбээр одоо ч түрээсийн байранд амьдарсаар л. Гэвч түүнийг тойрсон байр орон сууцны "хэрүүл" тасардаггүй. 

"Иргэдийн шударга шүүх" ТББ-с Ц.Нямдоржийн  эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээр 17 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг, 14 орон сууцны эх үүсвэрийг шалгаж өгөхийг АТГ-аас хүссэн байна. Түүний хүсэлтийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ц.Нямдоржийг шалгаж байгаа талаар албан бичгээр хариу хүргүүлжээ.  Уг бичигт "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хан-Уул дүүргийн нутаг дахь Bella vista хотхонд түрээсийн орон сууцанд амьдарч байгаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байгаа" хэмээн дурджээ. Мөн хэргийг шалгаж дуусаад холбогдох бүх мэдээлийг өгнө гэдгийг ч дурджээ.

Зарим мэдээллийн эх сурвалжуудад мэдээлснээр Ц.Нямдоржийн эхнэр Долгормаагийн нэр дээр бүртгэгдсэн нийслэлийн Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны “Монтед”-ын нэгдүгээр байр болон тус хорооны 21 дүгээр байр, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа 9 дүгээр байрны 3-4 өрөөтэй байрууд, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн нэгдүгээр гудамжинд барьсан хоёр давхар гоёмсог хаусыг хаанахын, хэний санхүүжилтээр бариулсан, худалдаж авсан тухай нийтэлсэн байдаг . Түүний хүү Н.Анхбаярынх нь Сүхбаатар дүүргийн 22 дугаар хорооны Хилчний гудамжин дахь 76 дугаар байр, тус дүүргийн 6 дугаар хорооны 6 дугаар байр зэрэг таван байрлалд байгаа 3-5 өрөөтэй таван орон сууцыг нь ч саяхан болтол мэдэх хүн бараг байхгүй байжээ. Үүний адил бас Ц.Нямдоржийн хүү Н.Баясгалангийн Хан-уул дүүрэг дэх “Стадион Оргил” хотхоны гурван орон сууц, Чингэлтэй дүүргийн Гүнтийн аманд байдаг хоёр хаус болон Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байгаа гурав дөрвөн орон сууцыг ч мэдэх хүн ховор байсан байна. Түүнчлэн Н.Баясгалангийнх нь эхнэр Урантуул гэдэг эмэгтэй мөн гурван орон сууцаа өөрийнхөө нэрээр бүртгүүлжээ.  Харин нөгөө муу өрөвдмөөр сайд аав нь ганцхан Bella vista  хотхоны түрээсийн байрнаас өөр юмгүй мэт харагдах нь тун адармаатай төдийгүй ихээхэн доог тохуутай хэрэг болоод байгаа юм. Иймд түрээсийн байранд  ам бүл олуулаа арай ядан “амь зуудаг” Ц.Нямдорж сайдын эхнэр, хүүхдүүдийн нэр дээр данстай тэдгэээр хориод орон сууц, хаусынх нь санхүүгийн эх үүсвэрийг нэгд нэгэнгүй  үнэн зөвөөр шалгаж тогтоогоод хууль бус баримтуудыг байдаг тухай ч дурджээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.92.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.