Дампуурсан КАПИТАЛ банкны гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан А.Ариунболд нарт ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэн шалгаж эхэлжээ
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-02-07

Нийслэлийн прокурорын газраас тус банкны захирал асан А.Ариунболд нарт холбогдох эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөн өнгөрсөн есөн сарын турш тус банканд ажилласан эрх хүлээн авагчийн зөвлөл хууль бус байж болзошгүй 15 асуудал, үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан гэж өнөөдөр мэдээллээ. 

Капитал банк нь хадгаламж эзэмшигч болон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тэдний анхны шаардлагаар мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх чадваргүй болсон тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гарч, Банкны эрх хүлээн авагчийг томилсон. 

Тус банкинд  Эрүүл мэндийн даатгалын сангийн (ЭМДС) 135 тэрбум төгрөг байршиж байгаа аж. Тухайлбал, 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө “Капитал” банкинд байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна. Мөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) бие даан байгуулагдсанаар ЭМДС-аас “Капитал” банкинд нэг ч төгрөг нэмж байршуулаагүй юм байна. Харин хадгаламжийн хүү болох найман тэрбум төгрөгийг Төрийн санд авсан ажээ.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын “Хөрөнгө нэхэмжлэх тухай” 2019 оны А93 дугаар тушаалаар татан буугдсан “Капитал” банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлэн баталгаажуулах, төлбөрийг нэхэмжлэх, Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг НДЕГ-т үүрэг болгосон. Энэ хүрээнд манай байгууллагаас ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн хугацаанд “Капитал” банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон зөвлөлийн гишүүдтэй нийт 26 удаагийн уулзалт хийж, 11 албан бичиг хүргүүлэн, шаардлагатай мэдээллүүдийг 15 удаа цахим хаягаар солилцоод байна. “Капитал” банкны эрх хүлээн авагчтай харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл, хүүгийн тооцооллыг хийж, тооцоо нийлэн нэхэмжлэх дүнг 104.15 тэрбум төгрөгөөр баталгаажуулсан.

Энэ хэрэг шүүхийн шатанд  яваа. Нийгмийн даатгалын ерөнхий газраас тус банканд байсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73.1.5–д заасан “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамааруулахаар.  Мөн хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд нь  нэхэмжлэл гарган хүргүүлсэн. Энэ заалтын дагуу бол тус  мөнгөн хөрөнгө нь даатгуулагч нийгмийн эрсдэлд өртөх үедээ тэтгэвэр, тэтгэмж авах зорилгоор, хуульд заасан хувь хэмжээгээр, ажилтан болон ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр юм. Гэтэл банкны эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73.1.8-д заасан “Засгийн газарт өгөх өр төлбөр, албан татвар“-т хамааруулахаар шийдвэр ирүүлсэн.

Манай байгууллага энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг үүсгээд явж байна. Энэ мөнгийг “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамааруулах юм бол төлбөрийг бүрэн барагдуулж авах боломжтой гэж үзэж байгаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар ажлын явцын талаар танилцуулж байна. Мөн үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажил, мөнгөн хөрөнгийн талаарх танилцуулгыг бэлтгэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний аудитын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон хууль хяналтын байгууллагуудад тус тус хүргүүлсэн” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.209.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.