Дарханы V цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайхан гэж хэн бэ...?
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-02-08

Салбарын сайдын тушаалыг үл тоож, баяр баясал, найр наадамд дурлан, ажилчдаа ажлын бус цагаар дуудаж, урлагийн номер, хувийн ажлаа амжуулдаг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар олон байдаг гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн багш нар мэдэгдэж байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч Одсүрэнгийн Дэлгэрсайхан гэгч энэ эмэгтэйн үйлдлээс болж нийгэм даяараа бухимдалд ороод байна.  Тэрбээр 2013 оноос өдгөөг хүртэл тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа нэгэн аж. 2015 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль” -иар шагнуулсан. Боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа. Тус цэцэрлэг 40 орчим ажилтантай, 400 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлдэг байна.

Тус цэцэрлэгийн хувьд 2018-2019 оны хичээлийн жилд хүүхдүүдийн мэдлэг боловсрол, сурах үйлсэд тус нэмэр оруулсан гэсэн үндэслэлээр аймгийн тэргүүний цэцэрлэгээр шалгарч байсан бол ХХБанкны Дархан салбарын хамт олон 25 жилийн ойгоо тохиолдуулан Дархан-Уул аймгийн Тэргүүний 5-р цэцэрлэгийн номын санг тохижуулсан байна.  Тэрбээр  жилд 12 сая 655 мянган төгрөгийн орлоготой, 15 сая төгрөгийн үнэ бүхий hundai sonata-7 маркийн автомашинтай, 31 сая, 500 мянган төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай, Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн 2462 ширхэг хувьцаатай хэмээн АТГ-т мэдүүлжээ.

Үүсэн байгуулагдсанаа хойш өдгөө 50 дахь жилийн ойтойгоо золгож буй уг цэцэрлэгийн хамт олон ойгоо тэмдэглэхээр хол хорио тогтоосон үед ажилчдаа цуглуулахад нь золгүй явдал тохиож, нэг ажилтных нь гурван нялх хүүхэд харамсалтай байдлаар амиа алджээ. Болсон хэрэг явдалтай холбоотойгоор тус цэцэрлэгийн эрхлэгчид Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.187.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.