Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ИНТЕРПОЛООР эрэн сурвалжлахаар болж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-16

Авлигатай тэмцэх газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг эрэн сурвалжлуулахаар интерполд хандаад байгаа аж. 

Нийслэлийн прокурорын газраас Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компани болох, TDB Capital, Mongolian Copper Corporation-д давуу байдал олгосон гэх үйлдэлд нь энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. 

Тиймээс /2020.02.03/ АТГ-аас Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд Ц.Элбэгдоржийн талаар мэдээлэл авах, байгаа газрыг нь тогтоолгохоор хөх буланд зар байршуулах хүсэлтийг гаргаад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.170.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.