УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 60 сая төгрөгөө "Exclusive"-н Г.Майцэцэгт ЗАЛИЛУУЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-16

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг өөрийн зүгээс хүүгүй, барьцаагүйгээр 60 төгрөгөө зээлүүлээд буцааж авч чадахгүй байгаа аж. Тэрбээр энэ тухайгаа өөрийн сошиол хуудастаа ийн бичжээ.

ХҮНИЙ ИТГЭЛИЙГ АЛДАХ МӨНГӨ АЛДАХААС ХЭЦҮҮ ...
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 50-60 хүнтэй оёдлын цех байгуулах, ажлын байр гаргах саналыг хүлээн авч Exclusive компанийн захирал Г.Майцэцэгт 2018 оны 5 дугаар сард 6 сарын хугацаатай, хүүгүй 60 сая төгрөгийг хувиасаа зээлдүүлсэн боловч зээлээ төлөлгүй 2 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнөөдөр сошил сүлжээнд мөнгөө шүүхээр нэхэмжлэлээ гэж нилээн их дайрч, доромжиллоо. Хэрэв энэхүү санхүүжилт хэрэгтэй эзэндээ очсон бол, жинхэнэ утгаар нь ашигласан бол бага ч гэсэн амжилт олж болох байсан. ХУВИАСАА ХҮҮГҮЙ, БАРЬЦААГ НЬ АВАЛГҮЙ МӨНГӨ ЗЭЭЛДҮҮЛЧИХЭЭД, МӨНГӨ ЗЭЭЛҮҮЛСЭН ХҮНДЭЭ МУУ ХЭЛҮҮЛДЭГ ХОРВОО ЮМ БНА... МАНАЙ НУТГИЙНХАН “ХӨХ СУВД” БРЭНДИЙН ХУВЦАСНЫ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ ЮМ БАЙНА, ЯДАЖ СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСАА АЙМАГТАА ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЭХ ЮМ БАЙНА ГЭСЭН САЙХАН ИТГЭЛЭЭ АЛДСАН. Хүний итгэлийг алдахгүй байх нь мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй. Өнөөдөр ЖДҮ-ийн зээл жилийн 3-8 хувийн хүүтэй. Гэрээнд тусгагдсан 0,5 хувийн алдангаа тооцолгүйгээр ЗҮГЭЭР Л АНХ БАЙГУУЛСАН ОЁДЛЫН ЦЕХ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛНО ГЭЖ ИТГЭЖ НАЙДАЖ БАЙСАН НУТГИЙН ОЁДОЛЧДОД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГ. ТЭГВЭЛ ӨР ЦАЙРНА.
ХҮНИЙ ИТГЭЛИЙГ АЛДАХ МӨНГӨ АЛДАХААС ХЭЦҮҮ ...

Мөн тэрбээр твитер хуудастаа бичсэн жиргээ болон, байгуулсан гэрээгээ ил болгон дэлгэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.255.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.