БНХАУ-с ирсэн, Covid19-ийн сэжигтэй тохиолдолтой 7 настай хүүг Завхан аймагт ТУСГААРЛАЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-16

Завхан аймгийн Сонгино суманд шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл өнөөдөр /2020-02-14/ 12:18 цагт аймгийн Эрүүл мэндийн газарт ирсэн байна. Хоёрдугаар сарын 13-ны өглөө 04:30 цагт Улаанбаатар хотоос хувийн машинаар Сонгино суманд ирсэн иргэдийг сумын Эрүүл мэндийн төвөөс үзлэг шинжилгээнд хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгөх үед иргэдийн биеийн байдал хэвийн байжээ. Гэвч долоон настай хүү З нь хоёрдугаар сарын 14-ний өглөөнөөс эхлэн халуурч 11 цагийн үед сумын Эрүүл мэндийн төвд ирж үзүүлэхэд өвчтөн 38.5 хэмийн халуунтай байсан тул тусгаарлах арга хэмжээг шуурхай авчээ. Дуудлагын дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны А/02 тоот “Халдварт өвчний голомтод ажиллах багийн бүрэлдэхүүн томилох тухай” тушаалаар томилогдсон зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг 2-р сарын 14-ний 13:37 цагт Сонгино сумруу хөдөлж шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүллээ. 14:30 цагт өвчтөн 36.5 хэмийн халуунтай байсан бол 20:30 цагийн үед 36.2 хэмийн халуунтай буюу үдээс хойш дахин халуураагүй байна.

Нэгдүгээр хавьтлын 11 иргэнийг шинжилгээнд хамруулахад биеийн байдал хэвийн байна. Одоогоор 15 иргэнийг тусгаарлаж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д хүргэхээр 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 20:50 цагт Сонгино сумаас Улаанбаатар хот руу гарсан аж. Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр хүүгийн аав нь БНХАУ-ын харьяат, ээж нь Монгол улсын иргэн аж. Тэд БНХАУ-ын Эрээнд хотод амьдардаг байгаад энэ сарын 07-нд Монгол улсад ирсэн байна. Хүүгээс Covid19-ийн шинжилгээ авч ХӨСҮТ рүү ирүүлсэн бол аав ээжийнх нь хамт тусгаарласан байгаа гэв.

Эх сурвалж: Завхан.мн

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.