Замын-Үүд боомтоор орж ирсэн 104 иргэнээс нэгийг нь эмнэлэгт, 103 -г нь ЗОЧИД БУУДАЛД тусгаарлан шалгаж байна гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-17

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн төлөөллүүд хамтран Covid-2019 гэж нэрлэгдэх болсон шинэ коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, хоёрдугаар сарын 14-нд тусгаарлах арга хэмжээ авсан таван тохиолдлуудын шинжилгээний хариу бүгдээр сөрөг үзүүлэлттэй гарсан гэдгийг энэ үеэр цохон тэмдэглэсэн юм. Тодруулбал, ХӨСҮТ-д нэг, Завхан аймагт гурав, Налайх дүүрэгт нэг иргэнийг сэжигтэй тохиолдол хэмээн үзэж, тусгаарлаад байсан. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан...Харин өчигдөр  хоёрдугаар сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-д хоёр, Замын-Үүдэд нэг гэсэн нийт гурван сэжигтэй тохиолдлыг бүртгэн, тусгаарлах арга хэмжээ авчээ. Тэдний шинжилгээний хариу маргааш гарна.

Ингээд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр Замын-Үүд боомтоор Монгол Улс 104 иргэнээ хил нэвтрүүлэн оруулсан. Тэднийг хилийн мэргэжлийн хяналтын газар болон Замын-Үүдийн эрүүл мэндийн төв хамтран эрүүл мэндийн үзлэг, асуумж, халууныг нь хэмжиж үзсэн. Термокамер болон эрүүл мэндийн асуумжаар 104 иргэнээс нэг зорчигч халуунтай байсан тул тусгаарлаж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ тандалтыг нарийвчлан хийнэ. Халуурсан иргэнээс авсан шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори луу илгээлээ. Иргэдийг хил нэвтрүүлэхийн өмнө Замын-Үүд сум бэлтгэл ажлыг хангах үүднээс гурван том зочид буудлыг чөлөөлж, зорчигчдыг ажиглалтад 14 хоног авахаар бэлтгэл ажлыг хангасан байлаа. Үлдсэн 103 иргэн эмчийн хяналтад, нэг иргэн тусгаарлалтад байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.22.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.