Шуурганд төөрч, сураггүй алга болсон иргэдийн амийг ХИЛЧИД аварчээ
Үйл явдал
/
2020-02-18

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутгаар энэ сарын 13-14-ний өдрүүдэд хүчтэй цасан шуурга болж тус сумын хоёр иргэн сураггүй алга болсныг хилчид олж амийг нь аварчээ. 2020 оны хоёрдугаар сарын 13-нд цаг агаар муудаж, цасаар шуурч байхад Сулин багийн иргэн Д.Наран, Б.Галбадрах нар малаа эргүүлэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон талаарх мэдээллийг Хилийн 0168 дугаар ангийн удирдлагад өгснөөр эрлийн ажиллагаанд оролцсон байна. 

Тус ангийн Хилийн албаны тасгийн дарга, хошууч Д.Доржпалам ахлагчтай бүлэг хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09.45 цагт иргэн Д.Наранг Хатанбулаг сумын Сулин багийн нутаг Талын худаг нэртэй газраас бээрсэн байдалтай байхад нь олж анхны тусамж үзүүлжээ.

Мөн хилийн 0171 дүгээр салбарын хилчин, дэд түрүүч Л.Сэдэд, байлдагч Б.Пүрэвдорж нар хоёрдугаар сарын 15-ны 16.00 цагт Сулин багийн Эрдэнэдалай хэмээх газраас иргэн Б.Галбадрахыг айлын эзэнгүй, хоосон гэрт хоол хүнсгүй, бээрсэн байдалтай байхад нь олж, анхны тусламж үзүүлэн шаардлагатай арга хэмжээг авчээ. Бээрсэн иргэдэд цэргийнхэн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсний үр дүнд эрүүл мэндийн байдал сайжирч, хэвийн байдалдаа орсон байна хэмээн ХХЕГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.