Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар хуралдааны тэмдэглэлээр байгууллагын дарга, удирдлагуудад Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор дараах үүрэг чиглэлийг өгсөн байна. Үүнд:
1.Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах талаар гарсан холбогдох тушаал, шийдвэрийг хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавих
2. Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагынхаа албан хаагчдын 14-30 хоногийн амны хаалт, ариутгалын бодисын болон бусад шаардлагатай нөөцийг бүрдүүлэх үүрэг чиглэл өгчээ.
Иймд байгууллагын дарга удирдлагууд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах шаардлагатай байна.
-
2025-01-17
-
2025-01-16
-
2025-01-17
-
2025-01-13
-
2025-01-16