200 гаруй иргэн 200,000 төгрөгөөр торгуулжээ
Үйл явдал
/
2020-02-18
Аливаа халдварт өвчлөлийг үүсгэгч  нь биологийн шингэнээс ялгардаг. Тиймээс ямар ч халдварт өвчлөл үүсгэхийг үгүйсгэхгүй.  Нянгаар үүсгэгддэг ямар ч өвчин халдаж болно. Тухайлбал амьсгалын замаар халддаг сүрьеэ, ханиад томуу, одоо дэлхийн олон оронд гараад буй коронавирусийн халдвар хүртэл халдах эрсдэлтэй. Тиймд шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэх өндөр эрсдэлтэй байгаатай холбогдуулан гудамжинд нус, цэр, шүлсээ хаясан иргэдэд шийтгэл оногдуулдаг хуулийг чангатгах, торгуулийн арга хэмжээ тооцдог болох чиг үүргийг Нийслэлийн захирагч С.Амарсайхан гаргасан.
 
Албан газрууд өөрсдийн ойр орчимд эргүүлийг бий болгож НУС, ЦЭР ЭЭ ил гудамд хаясан гэх мэдээллийн дагуу мэргэжлийн албад баримтыг үндэслэн гудамд зүй бус биеэ авч явсан гэх үндэслэлээр хуулийн дагуу одоогийн байдлаар 200 гаруй иргэнд торгууль ноогдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.208.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.