580 мянга орчим бүртгэлгүй иргэд 1072 хувьцаагаа ОНЛАЙНААР бүртгүүлнэ
Үйл явдал
/
2020-02-18

"Эрдэнэс Тавантолгой" ХК-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазар болон  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ны гүйцэтгэх Б.Ганхуяг нар оролцов. Төрийн мэдлийн компани ашигтай ажилласанаар Засгийн газрын зүгээс иргэдэд хувьцааны ноогдол ашиг олгох шийдвэр гаргаж тухайн шийдвэрийн дагуу 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн 96.480 төгрөг олгохоор боллоо.

Хувьцааны ноогдол ашиг олгохтой холбоотой гарах элдэв худал мэдээлэлд автахгүй байхыг сануулж албан ёсны "Эрдэнэс Тавантолгой" mn вэб сайт, пэйж хуудас болон “Эрдэнэс-Тавантолгой” апликейшн, 1072 пэйж хуудас, 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас өөрсдөд хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй авч байхыг албаныхан хүслээ.

Энэ тухай мэдээллийг компанийн mn вэб сайт, пэйж хуудас болон “Эрдэнэс-Тавантолгой” апликейшн, 1072 пэйж хуудас, 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатайг албаныхан онцолсон юм.

Долоо хоног бүрийн нэг дэхь өдрийн 13:00 цагаас тогтмол мэдээллийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-наас өнөөдөр мэдээлэл өгнө. Хувьцаагаа бүртгүүлээгүй иргэд 2020 оны 4 сарын 17-ны өдрийг хүртэл бүртгэж 5 сарын эхээр иргэдэд олгохоор төлөвлөөд байна. Цаашид "Эрдэнэс Тавантолгой" ХК ашигтай ажиллаж гэмээнэ ноогдол ашиг нэмэгдээд явах нь тодорхой гэдгийг дуулгав.

"Эрдэнэс Тавантолгой" ХК ашигтай ажилласанаар ТӨР МУУ МЕНЕЖЕР бишээ гэдгийг баталлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.