Үндэсний сүлжээ “Оргил", “Номин”, "Сансар", “Миний” дэлгүүрүүд хамтран албан ёсоор мэдэгдэл гаргалаа
Үйл явдал
/
2020-02-18

Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ зохиомлоор нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ. 

Тус мэдэгдэлд "Монгол Улсын худалдааны салбарт өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүний ямар нэгэн хомсдол үүсээгүй бөгөөд Сүлжээ дэлгүүрүүдийн барааны эргэлт хэвийн, нөөц хангалттай байгаа ба Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллааг далимдуулан бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэх асуудал үүсэхгүй гэдгийг ард иргэддээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.76.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.