У.Хүрэлсүх: Урд хөршид байгаа Монголчуудаа бүгдийг нь ТАТНА. Бид ЦӨӨРЧ болохгүй ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-18

Ерөнхий сайд У. Хүрэлсүх ХӨСҮТ, Цэргийн госпитал, 1-р төв эмнэлэгт очиж ажиллан бэлэн байдалтай танилцан эмч эмнэлэгийн ажилтнуудтай уулзлаа. Тэрбээр "Бид H1N1, SARS, Эбола гэх мэт олон улс дамнасан олон халдварт өвчинүүдийг амжилттай давж гарч чадаж байсан. Хэдийгээр манай орон ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байгаа ч эрүүл мэндийн салбарынхан маань бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгааг харахад урамтай байна. Аюулт вирусын эсрэг хичээл зүтгэл гаргаж байгаа ХҮН БҮХЭНД Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье. Бид цөөрч болохгүй цөөхөн Монголчууд. Аюулт өвчин дэгдсэн урд улсаас Монголчуудыгаа бүгдийг нь Эх орондоо татна. Үүний тулд Засгийн газар ажиллаж байгаа" гэлээ.

ХӨСҮТ 200 ор тусгаарлан ажиллах нөөцтэй бэлэн байдалтай байна. Цэргийн госпитал 2-4 цагийн дотор 570 ор нүүлгэн шилжүүлэх боломжтой бэлэн байдалд ажиллаж байна. Улсын төв нэгдүгээр эмнэлэг 65 ор эмнэлэгийн хэрэгсэл тусгаарлан бэлэн байдалтай ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.157.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.