2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл үргэлжилж байна
Үйл явдал
/
2020-02-19

Бүртгэл 2020 оын дөрөвдүгээр сарын 15-ны 18:00:00 цаг хүртэл явагдана. Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн ЭЕШ-д бүртгүүлэх боломжтой юм.

"Энэ жил 12 дугаар анги төгсөх хүүхдүүд Монгол хэл, бичгийн шалгалтад орох эсэхээ сургуулийн захиргаагаараа дамжуулан баталгаажуулах бөгөөд тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид заасан хугацаанд Монгол хэл, бичгийн шалгалтад заавал тусгайлан бүртгүүлэх ёстой. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин явуулахгүй" гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат анхааруулаа.

2020 оны ЭЕШ-ын журмыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан байна. ЭЕШ өгөх гэж буй хүн энэхүү  журамтай танилцах шаардлагатай.

Дээрх журамд шалгуулагч нь монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгон шалгуулах ёстойг дурдсан байна.

Мөн ЭЕШ-ын монгол хэлний хичээлийн шалгалтын агуулгын 25 хувь нь монгол бичгийн чадвар сорьсон даалгавар байх аж.

Нэмж хэлэхэд энэ жил ирцийг царай таних технологи ашиглаж бүртгэх аж. Учир нь бичиг баримтаа мартсан эсвэл шалгалтад өөрийнхөө оронд өөр хүн оруулах тохиолдол их байдаг учир энэ жил туршилтаар уг технологийг ашиглахаар болжээ.

2020 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.255.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.