БНХАУ-ард түмэнд туслах ХАНДИВЫН АЯНЫГ улс орон даяар эхлүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-19

Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчны сайд Н.Цэрэнбат, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд  Булгантуяа нар БНХАУ-ын Ухань хотод сэтгэлийн дэм өгөх аяны талаар мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хувьд “БНХАУ-ын ард иргэдэд сэтгэлийн дэм өргөх аяныг зарлаж байна. Төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд аж ахуй нэгжүүд бүгдийг нь хамруулж байгаа. Энэ бол дэлхий даяар өрнөж байгаа сайн үйлсийн аян. Өвчний тархалтыг бууруулахад бид анхаарах ёстой. Монголчууд эхнээсээ тусламж дэмжлэг үзүүлж байгаа. Гэхдээ илүү зохион байгуулалтад оруулъя гэж зорьсон. ДЭМБ-ын даргатай уулзахад улс орон бүр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах ёстойг тодотгосон. Ийм учраас бид дотоодын хяналтаа улам сайжруулж, хамгаалалтаа өндөрсгөж байгаа. БНХАУ- Монгол улс хоёр 70 жилийн түүхэн харилцаатай тул бид ийнхүү тусламжийн гараа сунгаж байна. Мөн тэнд байгаа 386 иргэнээ авахаар ажиллаж байна хэмээлээ.

Сангийн дэд сайд Х.Буялгантуяа “Коронавиурсийн улмаас БНХАУ-д эдийн Засгийн хүндрэл үүсээд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахад нь туслахаар аян эхлүүлж байгаа. Манай улсын хамгийн найдвартай, том түнш. 2010 оноос хойш 1,5 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулж, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулсан. Түүнчлэн Налайхын зам, Шинэ цэвэрлэх байгууламж зэрэг иргэдийн сэтгэлд хүрсэн олон том төсөлд хөрөнгө оруулсан. Сүүлийн жилүүдэд манай улсад 1 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгосон. Эдгээр тусламж, хөнгөлөлттэй зээл нь манай улсад бүтээн байгуулалт болж хувирсан. Тийм учраас урд хөршийнхөө хүнд цаг үед тусламж үзүүлэхийг уриалж байгаа.  Манай улсад бол одоохондоо төсөвт тодотгол хийж хэмжээнд нөцхөл үүсгүй гэдгийг тодотголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.139.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.