Ш.Оргил: АТГ-аас дуудаагүй. Би ажлаа хийж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-19

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын явдал суудлыг хянаж байх нь хэн нэгний сонирхлыг төрүүлэхүйц зүйл байдаг бололтой. Байсхийгээд л түүнийг хоригдсон тухай мэдээлэл цахим ертөнцөд тавигдах болсоор жилийн нүүр үзэж байна. Энэ нь мэдээж УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсний дохио болов уу. Өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн л түүнийг АТГ-т дуудсан, барьж хорьсон байж болзошгүй гэх мэдээлэл цацагдав. Эл мэдээлэлтэй зэрэгцээд ТВ-9 –ийн “Монгол комент”-оор АТГ-аас Сэлэнгэ, Баянхонгор, Дундговийн Засаг дарга нарыг албан тушаалаа ашигласан байж болзошгүй тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Мэдээллийн үнэн зөвийг тодруулах үүднээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш. Оргилын 9911 дугаар руу холбогдон асуудлыг тодруулахад тэрбээр “Уучлаарай, би ажил дээрээ байна. Техник технологийн давуу талыг ашиглаад яг одоо тань руу LIVE хийж болно. Дөнгөж сая аймгийн онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. Манай аймаг хилийн онцгой бүс учраас бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Би өнөөдрөөс сумдынхаа өвөлжилт, өндөржүүлсэн бэлэн байдлын явцтай танилцахаар гарах гэж байна. АТГ-аас дуудсан асуудал байхгүй. Мөрөөрөө ажлаа хийж яваа хүнээр бүү оролд. Намайг барьж, хориулах нь хэнд ашигтай юм,  тийм сонирхол сэтгүүлч та бүхэнд байгаад би хувьдаа гайхаж байна” хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.198.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.