УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана
БНХАУ-д гарсан шинэ коронавирус буюу Covid-19-ийн тархалттай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газраас хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж хуралдуулахыг Ерөнхийлөгч зарлигтаа тусгасан. УИХ-ын намрын чуулган хаалтаа хийж, үйл ажиллагаа нь түр завсарласан боловч хоёрдугаар сарын 18-ны өдөр хуралдах юм байна.
Хуралдаанаар коронавирусийн үед хэрэглэгдэх маск, ариутгалын бодис, хүнсний бүтээгдэхүүн, импортын зарим бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд тулгарч байгаа зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.73.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2025-01-17
-
2025-01-16
-
2025-01-17
-
2025-01-13
-
2025-01-16