Нийгмийн хөгжлийн чиглэлээр нийт 122 төсөл иржээ
Үйл явдал
/
2020-02-19

Аймаг, орон нутгийн хөгжил, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шинээр ажлын байр бий болгох, орлогыг нь нэмэгдүүлэх, эрүүл мэнд, залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа юм. Мөн Иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих, Төр, төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Үйлдвэрлэл, хот тохижилт, дэд бүтэц, байгаль орчны чиглэлээр болон нийгмийн хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөрийг шалгаруулсаар ирсэн. 2020 онд дээрх 2 чиглэлд иргэдээс нийт 252 төсөл иржээ. Өнөөдөр /2020.02.18/ Нийгмийн хөгжлийн чиглэлээр ирсэн төслийг сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдлаа.

Санхүүжих эх үүсвэр:Дархан-Уул аймгийн “Орон нутгийн төсөв”

Санхүүжилт: Нийгмийн хөгжлийн чиглэлээр 5.0 сая төгрөг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.