Аймгийн онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа
Үйл явдал
/
2020-02-19

Үүнд:
1. Хөл хорио тогтоосон хугацаанд ПС тоглоомын газар ажиллуулсан, 18 цагаас хойш архи худалдсан борлуулсан -3 ААНБ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан худалдааны төв, Морин уралдаан зохион байгуулсан иргэдийг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ. Цаашид хяналт шалгалтыг эрчимүүлж захирамж, шийдвэр зөрчсөн байгууллага, иргэдийг олон нийтэд мэдээлж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцална.
2. Томоохон зах худалдааны төвүүдийг хуваарийн дагуу 1 хоног амрааж ариутгал хийх
3. Амны хаалтыг орон нутагтаа үйлдвэрлэх талаар оёдлын цехүүдтэй уулзаж зөвшилцөх
4. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байхад анхаарч ажиллах
5. Ариутгал, халдваргүйтлийн бодисын нөөцийг бүрдүүлэх
6. ЭШУТП-аас зээл авсан 80 бичил бизнес эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийг хорио цээрийн дэглэмийн үед авахгүй байх
7. Хот хооронд болон хот доторх нийтийн тээврийн ариутгал халдваргүйтлийг эрчимжүүлэх, иргэдийн биеийн халууныг хэмжих
Эдгээр шийдвэрийг хэрэгжүүлэх Захирамж маргааш албан ёсоор гарна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.33.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.