Коронавирусын голомтод ажиллаж байгаа БНХАУ-ын цэргийн эмч, сувилагч нарт тусламж, чин сэтгэлийн дэмжлэг үзүүллээ
Үйл явдал
/
2020-02-19

Монгол цэргийн нэгдсэн холбооноос санаачлан БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод Короновирусын голомтод ажиллаж байгаа БНХАУ-ын цэргийн эмч, сувилагч нарт тусламж үзүүлэх, чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэх ажиллагааг өнөөдөр 2020 он 02 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад сугаа ЭСЯ-ны байранд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Монгол цэргийн нэгдсэн холбоо, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ҮБХИС, Цэргийн төв эмнэлэг, “Энхийн төлөө” цогцолбор, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ны төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, МЦНХ-ны ЕНБД Ц.Тогоо цаг гаргаж уулзсан явдалд элчин сайдад талархал илэрхийлээд, БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайдаар томилогдсон явдалд баяр хүргэж, хоёр орны харилцааг хөгжүүлэх үйлсэд амжилт хүслээ.

Дээрх байгууллагуудаас цугларсан нийт 65 сая төгрөгийн хандивыг БНХАУ-д цэргийн сургууль төгсөгчид болон цэргийн эмч, сувилагчдын төлөөллийн чин сэтгэлийн дэм, урам зориг хайрласан ил захидлын хамт халдварт өвчний голомтод ажиллаж байгаа цэргийн эмч, сувилагч нарт дамжуулж өгөхийг хүслээ.

Коронавирус хэмээх тахал зөвхөн БНХАУ-ын асуудал биш дэлхий нийтийг хамарсан гамшиг болж байгаа энэ үед “айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг” гэж Монголчуудын ярьдагаар бид мөнхийн хөршийн хувьд өөрсдийн боломжийн хирээр тусламж, сэтгэлийн дэм үзүүлж байгаа юм гэдгийг тэрээр онцлон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.170.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.