Сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 1-ыг хүртэл сунгалаа
Үйл явдал
/
2020-02-20

Төрийн ордонд өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар коронавирусийн халдвар тарсантай холбоотой тогтоосон хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэж сургууль, цэцэрлэгийн хол хориог дөрөвдүгээр сарын 1-ыг хүртэл сунгалаа. 

Хятадын эрх баригчид математик загвар ашиглан урьдчилсан тооцоо хийж тавдугаар сар гэхэд өвчнийг бүрэн зогсооно гэдгээ мэдэгдээд баайгаа. Тус судалгааг хийхэд эмч нарын судалгаан дээр үндэслэн Хятадын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд тулгуурлан дээрх амлалтыг гаргасан байна. Одоогийн байдлаар шинэ коронавирусаар халдварласан хүмүүсийн тоо бараг 60 мянгад хүрч, нас барсан хүний тоо 93-аар нэмэгдэж 1789-д хүрч, 7.9 мянган өвчтөн эдгэсэн гэх мэдээлэл байна.

Коронавирус буюу COVID-2019-ийн улмаас тус улсад үүссэн хүнд нөхцөл байдал ирэх дөрөвдүгээр сар гэхэд хэвийн болно. Халдварын оргил үе хоёрдугаар сарын сүүлчээр болох болно гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.54.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.