Харамсалтайгаар амь насаа алдсан ГУРВАН охины аав ээж эмнэлгүүдэд төхөөрөмж бэлэглэлээ
Дархан-Уул аймагт харамсалтайгаар амь насаа алдсан гурван бяцхан охины аав Г.Чинбат ээж Алтанзул нар Монголынхоо сайхан сэтгэлт хүмүүсийн илгээсэн хандивын мөнгөөр Нийслэлийн ГСҮТ-н түлэнхийн төв болон Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат 3 ширхэгийг тус бүр бэлэглэв. Үр хүүхдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж ОЛНЫ хандив, тусламжийг зөв цагт, хэрэгцээт газруудад нь өгсөн гэр бүлийнхэнд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг болон бусад эмнэлэгүүд талархсанаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.185.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2025-01-17
-
2025-01-16
-
2025-01-17
-
2025-01-13
-
2025-01-16