ХӨСҮТ-д эрсдэлийн үнэлгээ хийлээ
Үйл явдал
/
2020-02-20

Улсын Онцгой комиссын даргын 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Монгол Улсад шинэ коронавирус орж ирсэн үед тархах эрсдэлийн үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.

Эрсдэлийн үнэлгээг Шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу ОБЕГ, ЗТХЯ, БСШУСЯ, Сангийн яам, ГХЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ГЕГ, МХЕГ, ХӨССҮТ, ЗӨСҮТ, НЗДТГ, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон ДЭМБ-ын хамтарсан ажлын хэсэг явуулсан юм.

Үнэлгээний дүн, тайлан, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.98.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.