Үхрийн сэг зэмийг нуурын захаас 12 км газар зөөвөрлөн устгалаа
Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон нуур”-нд 2019 оны 11 дүгээр сард цасан шуурга шуурсны улмаас 10 өрхийн 143 үхэр унаж хорогдсон. Ойгон нуур нь 18 км урт, 8 км өргөн, нийт 61 км2 талбайтай ба Монгол Улсын цорын ганц меромиктик нуур юм.
Тус нуурыг цэвэрлэх ажлыг 2020 оны 02 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд-оор ахлуулсан ажлын хэсэг, Онцгой байдлын 16 албан хаагч, сум орон нутгийн 89 иргэдтэй хамтран нуурын мөсийг /мөсний зузаан 40-85см/ зүсэж 97 цооног гарган, 104 үхрийн сэг зэмийг 20 автомашин, багаж хэрэгслийн тусламжтайгаар нийт 6 хоног ажиллан цэвэрлэлээ.
Үхрийн сэг зэмийг нуурын захаас 12 км газар зөөвөрлөн 30 м өргөн, 40 м урт 3м гүн нүх ухаж булж устгасан.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.17.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2025-01-17
-
2025-01-16
-
2025-01-17
-
2025-01-13
-
2025-01-16