Сумдын засаг дарга нартай төлөөлөн гүйцэтгүүлэх, хамтран ажиллах гэрээ байгууллаа
Үйл явдал
/
2020-02-20

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өнөөдөр /2020.02.19/ сумдын Засаг дарга нартай төлөөлөн гүйцэтгүүлэх, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Сумдын Засаг дарга нар орон нутагтаа аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газар болон УИХ-ын тогтоол шийдвэрүүдийг төлөөлөн хэрэгжүүлж, сум, байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсөв болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, төсвийн захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлон ажиллахаар гэрээ байгууллаа.

Дорноговь аймгаас 2020 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, мөн 2017 онд эхлүүлсэн их бүтээн байгуулалтын ажлаа сумдад үргэлжлүүлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.170.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.